- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ТӨВ АЙМАГ
ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 08
Байшинт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2, "Газрын тухай хууль"-ийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журмын хэрэгжилтийг хангуулж, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Болдбаатар , Түмэн мал ТББ-ын тэргүүн Ц.Оюун нарт даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A