A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 261

2007-2008 оны мал өвөлжилтийн төлөв байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын нөөцийн цэг, салбаруудад нэмж бэлтгэх өвс, тэжээлийн хэмжээ, байршлыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Отор нүүдлийн зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг аймгийн Засаг дарга нартай хамтран 2007 оны 11 дүгээр сард багтаан хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

3. Монгол Улсын сайд С.Отгонбаярт даалгах нь:

а/мал өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй зарим аймгийн улсын нөөцийн цэг, салбарт нэмж хадгалах өвс, тэжээлийг цас орж зам, даваа хаагдахаас өмнө байршуулах арга хэмжээ авсугай;

б/отрын бүс нутагт зохицуулалт хийх, отроор яваа малчдад үйлчилгээ үзүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаанд УАЗ-396292 маркийн автомашин нэгийг улсын нөөцөөс олгож нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авсугай.

4. Улсын нөөцөд нэмж бүрдүүлэх 2000.0 тонн өвс, 1500.0 тонн тэжээлийг худалдан авах, байршуулахтай холбогдон гарах 165.0 (нэг зуун жаран таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, 385.0 (гурван зуун наян таван) сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 2007 оны төсвөөс гаргахыг зөвшөөрсүгэй. /Энэ хэсэгт 2007 оны 330-р тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/

5. Аймаг, сум дамжин отор хийж байгаа малчин өрхөд эрүүл мэнд, нийгэм, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг тасралтгүй шуурхай үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Нийгмийнхамгаалал хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА