A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Мансууруулах эм,...хамтран ажиллах)

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих зорилгоор мэдээлэл солилцон хамтран ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Дээрх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ