A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Албан тушаалтны бэлэг,үйлчилгээний үнэ)

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагад, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР