A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧӨӨС ХУВЬЧИЛЖ ҮЛ БОЛОХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудыг хувьчлах асуудлыг нийгмийн салбар дахь хувьчлалыг зохицуулсан хууль батлагдсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсгэй.

3./Энэ хэсгийг УИХ-ын 2001 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцов./

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/УИХ-ын 2001 оны 11 тогтоолын өөрчлөлтийг тусгав./