A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам /

2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 158

"Дээд боловсролын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1998 оны 255 дугаар тушаалаар баталсан "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД

2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2213 дугаарт бүртгэсэн