- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ
1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
/Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар/
Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэх талаар батлагдсан журмуудыг биелүүлэх, музейн үзмэрийн хадгалалт хамгаалалтын технологийн горимыг мөрдүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Уг зааврыг мөрдөж ажиллахыг улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Соёл,урлагийн газар (Г.Мэнд-Ооёо)-д, зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын алба (Н.Пүрэвжав)-т тус тус даалгасугай.
САЙД А.БАТТӨР
/Улсын бүртгэлийн 1999 оны 4 сарын 2-ны өдрийн 1384 дугаарт бүртгэсэн/
Текст томруулах
A
A
A