A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам/ - БХС, ЗТХС-ын 2022 оны А-38/A/24-р тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 390/180

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам/

Улсын нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам-ыг Хавсралт 1-ээр, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг Хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус мөрдсүгэй. 3.Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газар (хурандаа Б.Коля), Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т тус тус даалгасугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД М.СОНОМПИЛ

ЗАМ ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ЦЭНГЭЛ

Улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2972 дугаарт бүртгэсэн.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар А-38/А/24

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам"-ыг нэгдүгээр, "Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 390/180 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (хурандаа Б.Эрхэмбаяр), Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (М.Энхболд)-т тус тус даалгасугай.

                БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР              

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР