A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

БОНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, ОБЕГ-ын даргын 2012 оны А-50/378/565 дугаар хамтарсан тушаалаар хүчингүйд тооцсон.

Журам батлах тухай /Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам/

2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 28/40/29

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 , 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ыг нэгдүгээр, "Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 151/126/ 52 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙНСАЙД ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА