A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам/, ХС-ЫН 2016-03-03-НЫ А/53 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам/

2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаалаар батлагдсан журам, түүний хавсралтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж, шалгалт авч байхыг бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч нарт үүрэг болгосугай.

З.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн бодлого, зохицуулалтын газар /Т.Энхтуяа/-т даалгасугай.

САЙД Д.ДЭМБЭРЭЛ

Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3019 дугаарт бүртгэсэн.



ХС-ЫН 2016-03-03-НЫ А/53 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН/