Хэвлэх DOC Татаж авах

/БСШСС-ын 2018 оны А/683 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БСШУС-ын 2006 оны 211 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
 
Тэргүүний уншигч -Д.Нацагдорж тэмдэгтэн шалгаруулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.        Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх   зорилгоор 8-18 насны хүүхдүүдээс "Тэргүүний   уншигч   -   Д.Нацагдорж   тэмдэгтэн"   шалгаруулахад   энэ   журмыг баримтална.
1.2.        "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналыг их зохиолчийн мэндэлсэнөдрийгтохиолдуулан жил бүр олгоно.
1.3.        Шагнал нь Д.Нацагдоржийн дүр бүхий тэмдэг, үнэмлэх байна.
Хоёр. "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн" шалгаруулах болзол
2.1.  "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж   тэмдэгтэн" шагнал нь дор дурдсан ангилалтай байна.
2.1.1.   Бага нас      /8-12 нас/
2.1.2.   Өсвөр нас /13-18 нас/
2.2.  "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн" бага насныхан дор дурдсан болзлыг хангасан байна.Үүнд:
-     Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д. Нацагдоржийн    намтар уран    бүтээлийг   уншиж, судлан    товч    тэмдэглэл, бяцхан ном хийсэн байх,
Шүлэг урнаар унших, богино хэмжээний шүлэг өөрөө зохиох, Оньсого, зүйр цэцэн үг тогтоох, үгийн сүлжээ таавар зохиох, Уншсан ном, сонсс он үлгэр, тогтоосон шүлгийн агуулга, үйл явдлыг ярих чадвартай байх,
Багт наадам, урлагийн үзлэг, уран уншлага, яруу найргийн уралдаан тэмцээн, номын баяр зэрэг арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх, Хүүхдэд зориулсан сонин, сэтгүүлийг захиалан уншдаг байх, Сургуулийн болон нийтийн номын сангийн байнгын уншигч байх , Хувийн номын сантай байх,
-    Өдрийн тэмдэглэл, уншсан номын жагсаалт, товчлол байнга хөтөлдөг байх.
2.3.  "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн" өсвөр насныхан дор дурдсан болзлыг хангасан байна.Үүнд:
-       "Монголын нууц товчоо", Тэсэр", "Жангар", "Алтан товч"-ыг заавал уншиж товч тэмдэглэл хөтөлсөн байх,
-       Дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл, сонгодог зохиолуудаас уншсан байх
-       Оршин   суугаа   нутаг  дэвсгэрийнхээ   түүх, соёлын   талаар   тодорхой мэдлэгтэй байх, өөрийн уг гарлыг 3 үеэр мэддэг байх,
-       Номтой   ажиллах каталог, интернэт ашиглах, хувийн номын  сангаа баяжуулах, тэмдэглэл хөтлөх, лавлагаа бэлтгэх , ном   сэлбэн засах г.м    арга технологи эзэмшсэн байх,
 
-     Хувийн номын сантай байх,
-     Уншсан номын тэмдэглэлээ байнга хөтөлдөг байх,
-     Сард хоёроос доошгүй ном тогтмол уншдаг байх,
-     Монгол бичгийн анхны мэдлэг, чадвартай болсон байх,
-     Сонгосон мэргэжлээр болон урлаг, уран зохиолын чиглэлээр  тогтмол хэвлэлийн байнгын захиалагч, уншигч   болж ирээдүйн мэргэжлийн талаар зохих төсөөлөлтэй болсон байх,
-     Яруу найраг, илтгэх урлаг найруулан бичлэг, уран уншлагын аль нэг төрлөөр хичээллэж зохих амжилтад хүрсэн байх,
-     Төрөлх хэлээрээ өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн бичсэн зохион бичлэг, эсээ зэрэг бүтээлийн сантай болсон байх зэрэг болно.
Гурав. "Тэргүүний уншигч - Д. Нацагдорж тэмдэгтэн"-г шалгаруулах үйл ажиллагаа
3.1.     "Тэргүүний   уншигч   -   Д.   Нацагдорж   тэмдэгтэн"   шагналд   Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, нийтийн болон хүүхдийн   номын   сан,   орон   нутгийн   хүүхдийн   байгууллага   нэр   дэвшүүлж, тодорхойлолтоо аймаг,    нийслэлийн    Боловсрол, Соёлын газарт тухайн оны 10 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.
3.2.          Шагнуулах болзол, шаардлага хангасан нэр дэвшигчийн талаар санал хэлэлцэж, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ "-ийг    Боловсрол, соёлын газрын дарга томилон ажиллуулна.
3.3.          Зөвлөл   нь   аймаг, нийслэлийн   боловсрол,   соёлын газар,   ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, нийтийн болон хүүхдийн номын сан, хүүхдийн байгууллага, эцэг эхийн төлөөлөөс бүрдсэн  есөөс доошгүй гишүүнтэй байна.
3.4.   Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд жил бүрийн 11 дүгээр сард хуралдана.
3.5.          Зөвлөлийн гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирсэн тохиолдолд   хуралдааныг   хүчинтэйд   тооцож,   гишүүдийн   олонхийн   саналаар дүгнэлт гарна.
3.6.          Зөвлөлийн санал, дүгнэлтийг хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.7.          Зөвлөлөөс гарсан дүшэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Боловсрол  соёлын газрын дарга "Тэргүүний уншигч - Д. Нацагдорж тэмдэгтэн" шагнал олгох" тухай шийдвэр гаргана.
Дөрөв. Бусадзүйл
4.1.   "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн"-ий бүртгэл, судалгааны сан нь соёлын асуудал эрхэлсэн терийн захиргааны төв байгууллагад хадгалагдана.
4.2.   Шагнагдсан   хүүхдийн тоо, судалгааг аймаг, нийслэлийн   Боловсрол, соёлын газар нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
4.3.   "Д. Нацагдорж" тэмдэг,   үнэмлэхийг дахин хэвлүүлэхэд    шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвөөс олгосон хэмжээнд багтаан Соёл, урлагийн сангаас санхүүжүүлнэ.
 
-----0----