- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам/
2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 468
Дугаар 468
1.“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг Нэгдүгээр, “Зорчигчийн гаалийн мэдүүлгийн маягт”-ыг Хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. |
2.Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн бараанд гаалийн болон бусад албан татварыг хуулийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгосугай. |
3.Боловсруулаагүй, эсхүл дахин боловсруулалт хийгдэх бараа, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, бараа материал, химийн болон цацраг идэвхит бодис, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэргийг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй байхаар зохицуулсугай. |
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг МУГЕГ-ын дэд дарга /Д.Оюунчимэг/-д даалгасугай. |
5.Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр тушаалыг энэ тушаал хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. |
6.Энэ тушаалыг 2008 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт