- Нүүр
- Сайдын тушаал
- Дүрэм батлах тухай /Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/
МОНГОЛ УЛСЫН ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
Дүрэм батлах тухай /Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/
2007 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 93
Улаанбаатар хот
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2. Дээрх дүрмийг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ТЭХБХЗГ-ын дарга /Ч.Саранжав/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн сайдын 1995 оны 330 /Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, 1996 он/ дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЭРДЭНЭБАТ
Улсын бүртгэлд 2007 оны 12 сарын 12-ны өдрийн 2824 дүгээрт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A