- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1."Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 57 дугаар зарлигийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
