A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм/

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 06, 2011 оны 02, 03 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/,

1.Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлтийн норм" БНбД /20-02-11/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах угсралтын норм" /БНбД 20-03-11/-ийг хоёрдугаар хавсралтаар, "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын технологийн зураг төсөл" /БД 31-114-11/-ийг гуравдугаар хавсралтаар, "Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж" /БНбД 31-20-11/-ийг дөрөвдүгээр хавсралтаар; "Үйлдвэрийн газрын байгууламж" /БНбД 31-20-11/-ийг тавдугаар хавсралтаар; "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орон зай, орчны зураг төсөл төлөвлөлт" /БД 31-112-11/-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталж барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлсүгэй. /6-р хавсралтыг БХБС-ын 2022 оны 123 дугаар тушаалаар хүчингүй болгосон./

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан УБХ-ны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Предприятия, здания и сооружения по хранению и переработке зерна" /СНиП 2.10.05/; Барилгын яамны 1990 оны 56-р тушаалаар батлагдсан "Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах" БНбД /3.04.03-90/; зэрэг барилгын норм ба дүрмүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

З.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3303 дугаарт бүртгэсэн