A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

"Дээд боловсролын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Оюутан элсүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 483 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 54 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНТӨМӨР

/БСШУС-ын 2016-03-16-ны А/87, 2018 оны А/194 дүгээр тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/540

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Оюутан элсүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан журамд нийцүүлэн сургуулийн хэмжээнд мөрдөх оюутан элсүүлэх нарийвчилсан журмыг 2023 оны 2 дугаар сард багтаан батлах арга хэмжээ авахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.

3.Элсэлтийн ерөнхий шалгалтыг олон улсын жишигт нийцсэн нэгдмэл даалгавар бүхий суралцах чадварын шалгалтын тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төв /Л.Ганбат/, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" 79 дүгээр тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/194 дүгээр тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН