A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам/

"Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хуулийн 7.1.3, 17, 18 дугаар зүйлд заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. "Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам"-ыг харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж болгосугай.

3. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Д.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

САЙД Ц.ДАШДОРЖ

Улсын бүртгэлийн санд 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3331 дүгээрт бүртгэв.