A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЖЛЫН ТУСГАЙ ХУВЦАС ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 122 Улаанбаатар хот

АЖЛЫН ТУСГАЙ ХУВЦАС ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 87.1, 91.2 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтыг хавсралт ёсоор болгосугай.

2. Энэхүү үлгэрчилсэн жагсаалтын дагуу ажлын тусгай хувцас,хамгаалах хэрэгслийн хугацааны норматив, материал, хийцийн загварыг үйлдвэрлэлийнхээ онцлогт тохируулан баталж мөрдөхийг ажил олгогч нарт зөвлөсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулж БНМАУ-ын Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1989 оны 4 дүгээр сарын 5-ны 145/44 дүгээр тогтоолыг ХҮЧИНГҮЙ болсонд тооцсугай.

САЙД Ши.БАТБАЯР

2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2174 дугаарт бүртгэсэн.