- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН “НЭГ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН "НЭГ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нээлттэй боловсролын "Нэг Монгол" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай:
1) хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги болон жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;
2) хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллах;
3) хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг улсын хэмжээнд хангаж, хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ хийж, тайланг хоёр жил тутам Засгийн газарт танилцуулах.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 408 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр Худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын "XVII.1.3.4 Нээлттэй боловсрол төсөл (Улаанбаатар)" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A