- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах хөтөлбөр- II шат/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 215
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
3. "Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A