A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 298

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 6.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн болон удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд үүрэг болгосугай.

3. Тухайн салбар, нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН