A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай"

Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийг сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн ажиллах журам"-ыг гуравдугаар, "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг"-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай./ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р, 3-р хавсралтыг ЭМС-ын 2016 оны А/161-р тушаалаар хүчингүй болгосон/

2. Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2012 оны 401 тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ

/ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/