- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх тухай журам/
ГАДААДЫН ИРЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар А/396
Улаанбаатар хот
Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Олон улсын конвенц, Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.5.2 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 тоот хамтарсан тушаалаар баталсан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх журам"-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх тухай журам"-ыг нэгдүгээр, ярилцлага хийх Комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Н.Батбаярт даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 60 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨРӨН
Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 3224 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A