- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/208-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
/ХЗДХС-ын 2018 оны А/208-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/39
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын "Журам, маягт батлах тухай" 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.
5.Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A