A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах/ - ХЗДХС-ын 2021 оны А/194 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/41

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.

5.Энэ журмыг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Д.ДОРЛИГЖАВ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар А/194

Улаанбаатар хот

Тушаал хүчингүйд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хуулиар эрх олгосон заалт нь хүчингүй болсон тул Хууль зүйн сайдын "Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам батлах тухай" 2015 оны А/41 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

САЙД   Х.НЯМБААТАР

ХЗДХС-ын 2021 оны А/194 дүгээр тушаалаар хүчингүй болсон.