A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.17, 25.6 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам"-ыг хоёрдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт"-ыг гуравдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код"-ыг тавдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг зургаадугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг долоодугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг наймдугаар, "Зөвшөөрлийн шалгалтын комиссын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн маягт"-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Ч.Бат-Эрдэнэ/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Э.Оюунсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн дарга /Г.Ганчимэг/-д даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

/ЭМС-ын 2019 оны А/492 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/295

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9, 25.13, 25.15 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:             

1."Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох журам"-ыг хоёрдугаар, "Зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг"-ийг гуравдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг дөрөвдүгээр, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 3.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 2.3, 2.5-2.9, Тавдугаар бүлгийн 5.1, 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлийн 2, 3, 8, 9 дэх хэсэг, 5.4, 5.5 дугаар зүйл, Зургадугаар бүлгийн 6.1, 6.2, 6.3 дугаар зүйлд заасныг зохицуулах эрхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д шилжүүлэн олгосугай.

3.Тушаалыг нийт эрүүл мэндийн байгууллагад сурталчлан таниулах, хэрэгжилтэд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар /П.Оюунцэцэг/-т, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д тус тус даалгасугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /С.Эрдэнэтуяа/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/-т тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ