A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 203

Улаанбаатар хот

АНГИЛАЛ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газарт үүрэг болгосугай.

САЙД Р.ЖИГЖИД