- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар А/224
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /Т.Бадрал/, Архивын ерөнхий газар /И.Саруул/-т тус тус даалгасугай.
3. Энэ дүрмийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар тушаалаар баталсан "Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/375
Улаанбаатар хот
ДҮРЭМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Дүрэм батлах тухай" А/224 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Э.Энхтуяа/-д даалгасугай.
САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
