- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 324
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ
Текст томруулах
A
A
A