A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙН САЙД, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 229/А232

Улаанбаатар хот

Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дах заалт, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын 2.1.7 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дүрмийг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, сургалт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар /Б.Алимаа/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны 123 дугаар тушаал, Уул уурхайн сайдын 2015 оны 183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УУЛ УУРХАЙН САЙД Р.ЖИГЖИД

ХӨДӨЛМӨРИЙН САЙД Г.БАЯРСАЙХАН

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/06, А/04

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Дүрмийг аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Сагараадорж)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж)-т тус тус даалгасугай.

3.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газар (Д.Даваадорж)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газар (Б.Нарангарав)-т, Ашигт малтмал, газрын тосны газар (Ш.Ганхуяг)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229, А/232 дугаар хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН