A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.3, Компанийн тухай хуулийн 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшигч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 367 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 347 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 2.6, 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт үүрэг болгосугай.

3. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.4, 2.5, 2.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ