- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох/
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/284
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилгын загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Л.Баатарчулуун/, хэрэгжүүлж ажиллахыг Зөвшөөрөл, бүртгэлийн газар /С.Хүдэрчулуун/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2010 оны А/429 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БОЛД
Текст томруулах
A
A
A