- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/80
Улаанбаатар хот
Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 779 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Б.АСРАЛТ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3689 дүгээрт бүртгэв.
Текст томруулах
A
A
A