- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
ГАЗРЫН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 18.1.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газрын биржийн үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Газрын биржийн үйл ажиллагааг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Газрын биржийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР
Текст томруулах
A
A
A