- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Усны тухай хуулийн 9.1.5, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.3, Хүнсний тухай хуулийн 18.4, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3, Оюуны өмчийн тухай хуулийн 10.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.1-д заасныг болон Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2014 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
/ Энэ хэсэгт Засгийн газрын 2017 оны 93 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 71 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон /
1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 3 дугаар, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 5 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 6 дугаар, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг 7 дугаар, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 8 дугаар, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 10 дугаар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 12 дугаар, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 15 дугаар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 16 дугаар, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 17 дугаар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолын 5 дугаар хавсралтад Засгийн газрын 2017 оны 77, 137 дугаар тогтоол, 21 дүгээр хавсралтад Засгийн газрын 2017 оны 93 дугаар тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 125 дугаар тогтоол, 2020 оны 115 дугаар тогтоол, 12 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 308 дугаар тогтоол, 3, 7,11,12,18, 20 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 148 дугаар тогтоол, 18 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 160 дугаар тогтоол, 10 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 387 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 100 дугаар тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2022 оны 84 дүгээр тогтоол, мөн 14, 15, 19, 20, 23 дугаар хавсралтад Засгийн газрын 2022 оны 191 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2017 оны 288 дугаар тогтоолоор 22 дугаар хавсралт, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор 23 дугаар хавсралт, 251 дүгээр тогтоолоор 24 дүгээр хавсралт, Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор 25 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны 159 дүгээр тогтоолоор 26 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны 458 дугаар тогтоолоор 27 дугаар хавсралт, Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор 28 дугаар хавсралт, Засгийн газрын 2021 оны 71 дүгээр тогтоолоор 29 дүгээр хавсралт, Засгийн газрын 2021 оны 246-250 дугаар тогтоолоор 30-34 дүгээр хавсралт, Засгийн газрын 2021 оны 333 дугаар тогтоолоор 35 дугаар хавсралтыг тус тус нэмсэн. Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор, 23 дугаар хавсралтыг Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор, 14 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2021 оны 10, 102 дугаар тогтоолоор, 9 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2021 оны 107 дугаар тогтоолоор, 11 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 6 дугаар тогтоолоор, 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 24 дүгээр тогтоолоор, 16 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 172 дугаар тогтоолоор, 31 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 262 дугаар тогтоолоор, 5 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 247 дугаар тогтоолоор тус тус өөрчлөн баталсан)
2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 20 дугаар хавсралт ёсоор баталсугай.
/ Энэ хавсралтад Засгийн газрын 2019 оны 110, 128 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /
3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах энэ тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан орон тооны бус комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн, Засгийн газрын агентлагийн даргатай тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн баталж ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4. Хууль тогтоомжид заасан байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
5. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнийг томилон ажиллаж тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.
6. Засгийн газраас баталсан салбар дундын чанартай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүд тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын аль нэг гишүүн ахалж, бүрэлдэхүүнийг томилон ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолоор баталсан ""Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөр"-ийн Тавдугаар хэсгийн 1 дүгээр зүйлийн "б" заалтын "… Монгол Улсын Ерөнхий сайд..." гэснийг "...байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ..." гэж, мөн хэсгийн 1 дүгээр зүйлийн "г" заалтын "…Байгаль орчны сайд..." гэснийг "…байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга..." гэж, Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан ""Дэлхийн монголчууд" хөтөлбөр"-ийн 7.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж, Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан ""Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр"-ийн 6.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаар тогтоолоор баталсан ""Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөр"-ийн 5.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "…хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж тус тус өөрчилсүгэй.
8. Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн"-нд дор дурдсан агуулга бүхий 39 дүгээр заалт нэмсүгэй:
/ Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
"39. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан комиссын Монголын хэсэг
Дарга-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын дарга
Орлогч дарга-Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал"
9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоол, "Хүн амын асуудлаархи үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар тогтоол, "Гаалийн тарифын зөвлөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар тогтоол, "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 35 дугаар тогтоол, "Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 268 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 401 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 428 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 473 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 475 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 236 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр тогтоол, "Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тогтоол, "Нээлттэй засгийн түншлэлийн тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 381 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 245 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан 2012 оны 98 дугаар тогтоолын 20 дугаар хавсралт, "Дүрэм баталж, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 143 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 136 дугаар тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 13 дугаар зүйл, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 350
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын комисс, хороо, тэдгээрийн даргыг 31 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус, байнгын үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг бусад байгууллага, комисс, хороо, зөвлөлийн чиг үүрэгтэй давхардуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн, Засгийн газрын агентлагийн даргатай тохиролцсоны үндсэн дээр баталж ажиллуулж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
4. Хууль тогтоомжид заасан, байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
5. Хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн чиг үүрэг, бүрэлдэхүүнийг нягталж, энэ тогтоолын 1-д заасан Засгийн газрын комисс, хороо, зөвлөлийн үйл ажиллагаатай давхардсан чиг үүрэгтэй, байнгын бус үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг татан буулгах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
6. Энэ тогтоолын 29 дүгээр хавсралтаар баталсан Төрийн бүтээмжийн үндэсний хороо, 30 дугаар хавсралтаар баталсан Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажиллах журмыг баталж, Ажлын алба байгуулан ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгаж, Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тус тус 5 байхаар тогтоосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулж, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 289 дүгээр, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 148 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 115 дугаар, "Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дэх заалт, 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 202 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар, "Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалт, 2 дугаар хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 249 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 6 дугаар, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 191 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 262 дугаар, "Үндэсний хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A