A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙНГА ХАДГАЛАХ БАРИМТ БИЧГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Монгол улсын Архивын тухай хуулийн 21.3, 11.1.1 дэх заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комиссын 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаал, үлгэрчилсэн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай А/92 дугаар тушаалаар тэмдэглэх хэсэгт өөрчлөлт оруулсан/

Нэг. Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Төрийн архивын сан хөмрөгт төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн байнга хадгалах зураг төсөл, техникийн баримт бичгийг сонгон авах, нөхөн бүрдүүлэх ажиллагаанд энэхүү жагсаалтыг мөрдөж ажиллахыг Үндэсний төв архивын захирал, аймаг нийслэлийн архивын алба, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Жагсаалтыг Үндэсний төв архив, аймаг нийслэлийн архивын алба, тасаг, төрийн ба төрийн бус байгууллагуудад хүргүүлэх зорилгоор хэвлэх болон мэргэжил арга зүйн чиглэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, хэвлэх хэсэг /Д.Бат Очир/-т даалгасугай.

Дөрөв. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний архивын газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал /Х.Энхтүвшин/, Судалгаа арга зүйн хэлтэс /Л.Мэндсайхан/, Бодлого зохицуулалт хяналтын хэлтэс /Ч.Оюунчимэг/, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нарт даалгасугай.

Тав. Жагсаалтыг хэвлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг ерөнхий ня бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

Зургаа. Энэхүү жагсаалтыг 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаал, үлгэрчилсэн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай А/92 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсаныг тусгав.

ДАРГА Д.ӨЛЗИЙБААТАР

Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2578 дугаарт бүртгэв.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар А/91

Улаанбаатар хот

АРХИВЫН БАРИМТЫН НЭР ТӨРӨЛ, ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН БОЛОН САЛБАРЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг нэгдүгээр, Шүүхийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг хоёрдугаар, Прокурорын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг гуравдугаар, Цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг дөрөвдүгээр, Шүүх шинжилгээний үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг тавдугаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Жагсаалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэн, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Б.Туул)-т даалгасугай.

3.Жагсаалт батлагдсантай холбогдуулан Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Үндэсний архивын газрын даргын 2005 оны 152 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/78 дугаар тушаалаар баталсан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/135 дугаар тушаалаар баталсан "Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/116 дугаар тушаалаар баталсан "Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр, төрөл, хадгалах хугацааны жагсаалт"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Жагсаалтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хүчингүй болсон үлгэрчилсэн болон салбарын жагсаалтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭНХБААТАР