- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох/
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД
2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 333
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай./Сангийн сайдын 2017 оны 37, 2020 оны 14-р тушаалаар 2, 3-р хавсралтуудыг хүчингүй болгосон/
Хоёр. Энэ тушаалын дагуу буцааж олгох албан татвар болон урамшууллын хэмжээг тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцож тухайн жилийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат)-т даалгасугай.
Гурав. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Төрийн сангийн газар (С.Наранцогт), Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар (Х.Пүрэвсүрэн), Гааль, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
/Энэ хэсэгт Сангийн сайдын 2016-01-07-ны өдрийн 6 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
Дөрөв. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Тав. Энэхүү тушаалыг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
САЙД Б.БОЛОР
/Сангийн сайдын 2016-01-07-ны өдрийн 6 дугаар тушаал, 2016-05-24-ний 204, 2017-01-30-ны 37, 2018 оны 219, 2019 оны 296, 2020 оны 102 дугаар тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав/
Текст томруулах
A
A
A