- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Байгууллагын архивын ажлын үндсэн заавар батлах тухай - АЕГ-ын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Улсын бүртгэлийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2720 дугаарт бүртгэв.
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар А/86
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар тушаалаар "Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам" батлагдсан тул одоо хүчин төгөлдөр байгууллагын архивын үйл ажиллагаанд мөрдөж буй Үндэсний архивын газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Үндэсний архивын газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг хариуцан ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-д даалгасугай.
ДАРГА С.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A
Улсын бүртгэлийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2720 дугаарт бүртгэв.