A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.4, 23.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг 1 дүгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.7 дахь хэсгийн "17.2, 17.3-т заасны дагуу Засгийн газар" гэснийг "19.2, 19.3-т заасны дагуу" гэж өөрчилсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ