- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Барилгын ажлын захиалагчийн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 32.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Барилгын ажлын захиалагчийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 316 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барилга захиалагчийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Г.МӨНХБАЯР
Текст томруулах
A
A
A