A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 353

Улаанбаатар хот

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН