A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/349

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Жагсаалтыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү жагсаалтыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ