A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/368

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү аргачлалыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ