- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах/ /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
Дугаар 19
2018 оны 1дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХХК /С.Даваасамбуу/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ш.Лхагва/, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
/СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
Текст томруулах
A
A
A