- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэлгээ хийх аргачлал, журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A