- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам/
Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам"-ыг 1 дүгээр, "Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам"-ыг 2 дугаар, "Газар зохион байгуулалт хийх журам"-ыг 3 дугаар, "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам"-ыг 4 дүгээр, "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам"-ыг 5 дугаар, "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг 6 дугаар, "Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам"-ыг 7 дугаар, "Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ"-г 8 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг шинээр хэвлүүлэх, тэдгээрийг орон нутагт хүргүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэж өгөхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
(8-р хавсралтад 2008-04-02-ны 124-р тогтоолоор өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A