- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”-ыг хавсралтаар
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 221
Улаанбаатар хот
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.16, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Журам батлах тухай" 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3928 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A