- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох/
САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 192, А/243
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг 1 дүгээр, "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга /Г.Нямдаваа/-д, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга /Ж.Ганбат/-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан 2018 оны 3 дугаар улиралд багтаан тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A