- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар А/274
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүн дэд дарга, (бригадын генерал Г.Ариунбуян)-д даалгасугай.
3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ
Текст томруулах
A
A
A