A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.8 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол экспорт хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. "Монгол экспорт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад, дотоодын зээл, тусламж, хөрөнгө оруулалтад хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР